Танилцуулга

            Өмнөговь аймгийн Шагайн холбоо нь Анх 1991 онд МУГарамгай Мэргэн Ш.Батсүхийн санаачилгаар Шагай товчоо нэртэй байгуулагдсан. 1991 оноос хойш байгуулагдсан цагаас хойш ажиллаж байсан үе, үеийн дарга нарыг дурдвал:

  • Аймгийн ХАА-н МҮАлбаны дарга асан н.Жаалбаатар
  • Аймгийн НДХэлтсийн дарга н.Цэвээндорж
  • Аймгийн Шүүхийн дарга Ц.Сумъяа
  • Аймгийн прокурорын дарга Ж.Баярсүрэн
  • Хяналтын прокурор Б.Арсланбаатар
  • 2009-2022 он салбар холбооны тэргүүн Б.Түвшинбаяр
  • 2023 оноос салбар холбооны тэргүүнээр Ч.Буянжаргал нар ажиллаж байна.

            2015 онд МШХХ-ны Өмнөговь аймаг дахь салбар холбоо болон өргөжсөн. Аймгийн Шагайн товчооны нарийн бичгээр Л.Өлзийбаяр, 148 ангийн захирагч Б.Амаржаргал, 2006-2012 онд Б.Энхбаяр, 2012-2014 онд А.Машбат, 2015-2022 онд Б.Нэргүйбаатар, 2023 оноос ОБГ-ын тасгийн дарга хошууч Э.Мөнхбаатар нар аймгийн шагайн салбар холбооны нарийн бичгээр тус тус ажиллаж байна. 1987 оноос хойш ААШ тэмцээн жил бүр зохион байгуулж ирсэн.

            Өмнөговь Ханхонгор сумын харьяат Монголын шагайн холбооны хүндэд ерөнхийлөгч Монгол Улсын үлэмж дархан мэргэн, бүгэд найрамдах Монгол ард Улсын спортын мастер, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Басхүү нь Монголын Шагайн харвааг 2014 онд НҮБ-ын Соёл, Шинжлэх ухааны байгууллага болох Юнескогийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг гар бие зохион байгуулж бүртгүүлсэнээр түүхэн явдал бүтээлцсэн нэг нь эрхэм болно. Мөн 1998 онд Улсын баяр наадамд 4 дэх төрөл болгох МУ-ын Засгийн газрын шийдвэр гарсанаар тус аймгийн шагайн харваачид одоог хүртэл баяр наадамд өргөн хүрээтэй оролцож орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн тогтмол амжилт гарган оролцож байна.

Бидэнтэй дараах утсаар холбогдоорой.

Үйл ажиллагааны чиглэл

Сургалт

Үндэсний шагайн харвааны чиглэлээр нээлттэй сургалт явуулах.

Уламжлан өвлүүлэх

Үндэсний шагайн харваан ёс жаягийг залуу хойч үедээ уламжлуулан өвлүүлэх.

Хамтын ажиллагаа

Албан байгууллагуудтай хамтран ажиллахад бид бүхэн үргэлж нээлттэй.

Тэмцээн уралдаан

Үндэсний шагайн харваан тэмцээнийг тогтмол зохион байгуулах.

Тэргүүлэгчид

50

Холбооны гишүүд

10

Тэмцээн уралдаан

760

Хэрэглэгч

30

Мэдээ