Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл доор Үндэсний шагайн харвааг орон нутагт хөгжүүлэн Соёлын биет бус өвийг сурталчлах, залуу үеээ бэлтгэх зорилгоор “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 15 сумын шагай харваачдын нэгдсэн зөвлөгөөн, 4 төрлийн спортын анхдугаар тэмцээнийг зохион байгуулж өндөрлөлөө.
Зөвлөгөөнд Засаг дарга Р.Сэддорж, аймгийн шагайн харвааны салбар холбооны тэргүүн МУХМ Ч.Буянжаргал нар оролцож үг хэллээ.
Аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ Ханхонгор сумын харьяат Монголын шагайн холбооны хүндэт ерөнхийлөгч Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Басхүү агсныг дурсан санаж шагайн харвааны спортод гаргасан үнэлж баршгүй ач гавьяаг бид үргэлжлүүлэх учиртай. Тиймээс Д.Басхүү агсны нэрэмжит шагайн харвааны наадмыг Улсын хэмжээнд зохион байгуулан ажиллана гэдгээ илэрхийллээ.
Цаашид үндэсний спортыг орон нутагтаа хөгжүүлэх, хүүхэд залуучуудад зааж сургах ажлыг бодлогоор дэмжин хамтран ажиллаж удахгүй болох баяр наадмын харваанд нь амжилт ерөөлөө.
Аймгийн засаг даргын ЖУУХ-аар Цогтцэций сум МУҮДМ Ц.Одсүрэн, Ханхонгор сум АГМ Л.Мөнхбаяр нар шагнагдлаа.
Мөн аймгийн салбар холбооноос 15 сум, ХЦ 0131-р ангиудад иж бүрэн аравч зурхай гардуулан өглөө.
ТЭМЦЭЭНД: Нийлбэр дүнгээр
1-р байранд Цогтцэций сум МУҮДМ Ц.Одсүрэн ахлагчтай баг цомын эзэд боллоо.
2-р байранд Номгон сум АГМ Б.Өлзийбаяр ахлагчтай баг
3-р байранд Ханбогд сум харваач Э.Болдтулга ахлагчтай багууд тус тус шалгарлаа.