Төрт ёсны их цэнгэл, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилттай оролцож Монгол Улсын хошой мэргэн Чойжилийн Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" баг тэргүүн байр эзэлсэн бол Монгол Улсын үлэмж дархан мэргэн Бавуугийн Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн Ханхонгор сумын баг дөрөвдүгээр шагналт байрт орлоо. Мөн Өсвөрийн шагайчдын төрөлд Н.Чингүүнболд ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" баг дэд байрт орсон амжилттайгаар наадлаа. Өндөр их амжилт гаргасан та бүхэндээ Өмнөговь аймгийн шагайн харвааны холбооны зүгээс чин зүрхний талархал илэрхийлж, сэтгэлийн цэнхэр хадаг өргөн барья.

Та бүхний маань ажил үйлс тавьсан сум шигээ ончтой, эрчтэй байж, зам мөр тань хасаан цацал шигээ сүүн мөртэй байхын ерөөл өргөе. 

Монгол шагайн уухай таван тив, дөрвөн далайд цуурайтах болтугай.